back-button
BUKHCHULUUN NOMINERDENE
로그인/회원가입 menu
BUKHCHULUUN NOMINERDENE 멘토
목포대학교 star-image
facebook instagram
Сайн байна уу ?

Намайг Бөхчулууны Номин-Эрдэнэ гэдэг. ૮ ˶ᵔ ᵕ ᵔ˶ ა
Би 2018 онд анх Солонгос улсад ирж байсан ба Юнинь Их Сургуулийн хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаанд суралцаж топик 6 түвшин авсан. 2019-2023 онд Мукпу Улсын Их Сургуульд <Хүрээлэн буй орчны инженерчлэл> мэргэжлээр баклаврын түвшинд 4жил хагасын хугацаанд тасралтгүй тэтгэлэгтэй суралцаж төгсөөд одоо Сөүл хотод байрлах их сургуульд мэргэжил ахиулан элсэн суралцахаар бэлдэж байгаа шинэхэн ментор байна. (,,>﹏<,,)

Солонгос улсын тухай к-драманаас л харсан төсөөллөөрөө анх энэ улсад хөл тавьж байсан бол өнөөдөр аль хэдийн таван жилийг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд хүнд хэцүү, баяр баяслаар дүүрэн олон олон өдрүүд байснаас мэдэхгүй зүйл гарвал хэн нэгнээс асуумаар, хэн нэгэнтэй зөвлөлдмөөр, эсвэл олсон боломжийнхоо тухай өөр нэгэнд дуулгамаар мөчүүд олонтаа байсан сан… Гэвч бүрэг ичимхийгээсээ болоод ч тэр үү, эргэн тойронд минь олон хүн хүрээлээд байдаггүй, хэлмээр байсан ч хэлж чаддаггүй, ганцаараа бүхнийг дотроо тээгээд яваад байдаг байсан юм(жаахан амиа байгаа биз кк). Одоо харин ийм гоё платформтой болчихсон юм чинь өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлс, алдаа оноо туршлагаасаа та бүхэнтэй харамгүй хуваалцах болно оо (๑´>᎑<)~*
Миний түүхүүдийг уншиж үзээд таалагдвал надтай холбогдоорой~~~ амжилт кк

Аан нээрээ би нэг ч зуучлалын байгууллагын тусламжгүйгээр хэлний бэлтгэл, их сургуульдаа материалаа бүрдүүлж өгч байсан. Мөн дээр дурдсанчлан суурь ангиас (анхан шатнаас ч өмнөх) эхлээд нэгхэн жилийн дотор топик 6 авсан туршлагатай. Их сургуульд сурч байх хугацаандаа Агаарын Чанарын Судалгааны лабораторит судлаач оюутан, гадаад оюутны хэлтэст монгол оюутнуудыг хариуцаж ажиллаж байсан. Мөн Мугпу Их Сургуулийн хэлний бэлтгэлд Солонгос хэлний багш хийхээс гадна монголоос ирж буй оюутнуудын элсэлт, материалтай холбоотой ажлууд, орчуулгыг хийж байсан туршлагатай жүү~

Миний өгч чадах зөвлөгөө:
- Их сургууль, коллеж, хэлний бэлтгэлийн элсэлт
- Их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах
- Сургуульд суралцах хугацаандаа GKS буюу солонгосын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах

^Материал бүрдүүлэлт
^Сурах төлөвлөгөө, танилцуулга эсээ

- Оюутны амьдралын туршлага /сургуулийн болон сургуулиас гадуурх цагийн ажил, байр, хоол унд, бусад боломжууд✨—-> төсөөлөөгүй боломжууд дүүрэн бдг тэдгээрийг алдахгүй атгах талаар кк/
이 멘토가 작성한 스토리
홈으로
멘토링 구독이 완료되었어요!
그럼 지금 바로 멘토에게 질문을 남겨볼까요?
홈으로
멘토링 구독에 실패했어요...
다시 시도하시겠어요?