back-button
스토리
로그인/회원가입 menu
[순천대학교] Төсөөлөөгүй эзэлсэн нэгдүгээр байр. Шагналын сангаараа би юу хийсэн бэ?
________kh________ 멘토 2023-08-15
이 게시글 신고하기

Гадаадад сурч буй хугацаандаа гадаадад аялах хүсэл оюутан бүрт төрдөг болов уу гэж би боддог. Гэвч хичээл ажлын ачаалал, мөнгө зарцуулах шаардалагууд хэзээ ч дуусдаггүй учир дийлэнх оюутнууд дараад нь л явъя дараа дараа л гэдэг болчихдог. Тэр нь яваандаа хэзээ ч үгүй ч болох тохиолдол бий. 

Тэгвэл надад тохиолдсон зүйл гэвэл би их сургуулиа төгсөхтэй зэрэгцэж анх удаа найзаасаа хуриманд нь хүрэлцэн ирэх урилга авсан юм. 

  

Эпплай Кореа байгууллага надад бүгдийг нь хийх боломж олгосон мөн өөрийгөө сориж чадах өөрийн итгэл ч тэр хэмжээгээр боломжоо олж авхад минь нөлөөлсөн юм. Олон удаа өөр өөр газар дуулж байсан ч хамгийн өндөр үнэлсэн газар нь анх удаа Эпплай Кореа байгууллага бололтой гэж бодсон үе ч бий. Тэнд нэг өдөр хамт өрсөлдсөн оюутан бүрийн тусламж ач тэд намайг нэр дэвшүүлсэн учир 1-р байранд орсон гэсэн үг.

 

Ямар орон байх нь чухал биш өөр улс гэдэг өөр л улс байдаг учир зориг гаргаад анх удаа бие даан аялхаар шийдсэн юм. 

Очих цэг минь Узбекистан улс Ташкент хот байв. Урт ба олон цагийн нислэг хэдий ч толгойдоо “За яахав дэ! Яваад л үзье!” гэсээр сэтгэл шулуудсан юм. Анх удаагийн аялал, анхны хуримийн урилга гээд өөрийн ачааг аль болох цомхон болгож аваад ганцаараа Сүнчон-Инчон-Гванжоү-Үрүмүчи-Ташкент гэсэн дарааллаар дамжин 25 цагийг нислэг унаанд зарцуулсан юм. 


Солонгос улсад инженерийн чиглэлээр сурч буй оюутнуудад хэр барагтаа цаг зав гардаггүй бөгөөд шалгалт бие даалт харьцангуй олон байдаг. Амралтын хугацаагаа хэзээ ч чөлөөт цагтаа зарцуулж байгаагүйд төгсөх өдөр ирэхэд би ядаад нэг удаа аялсан ч болоосой гэж хүсэх тохиолдол байдаг шүү! Энэ хүслээ биелүүлж чадсан учир завгүй байсан өдрүүддээ хэзээ ч харамсахгүй бололтой!

 


________kh________ 멘토
순천대학교
멘티 1명 ∙ 답변 0개 ∙ 스토리 5
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요
댓글 0개