back-button
스토리
로그인/회원가입 menu
[목포대학교] Би хэн бэ?
BUKHCHULUUN NOMINERDENE 멘토 2024-02-07
이 게시글 신고하기


 

Сайн байна уу ?

 

Намайг Бөхчулууны Номин-Эрдэнэ гэдэг. ૮ ˶ᵔ ᵕ ᵔ˶ ა

Би 2017онд ахлах сургуулиа төгсөөд 2018 онд анх Солонгос улсад ирж байсан ба Юнинь Их Сургуулийн хэлний бэлтгэлд яг 1 жилийн хугацаанд суралцсан. 2019-2023 онд Мукпу Улсын Их Сургуульд <Хүрээлэн буй орчны инженерчлэл> мэргэжлээр баклаврын түвшинд 4жил хагасын хугацаанд тасралтгүй тэтгэлэгтэй суралцаж төгсөөд одоо Сөүл хотод байрлах их сургуульд мэргэжил ахиулан элсэн суралцахаар бэлдэж байна. (,,>﹏<,,)

 

Солонгос улсын тухай к-драманаас л харсан төсөөллөөрөө анх энэ улсад хөл тавьж байсан бол өнөөдөр аль хэдийн таван жилийг ардаа үдсэн байна. 

 

Цаашдаа солонгос улсад анх суралцах шийдвэрийг гаргасан мөчөөс эхлээд хэлний бэлтгэл, их сургуульдаа хувиараа материалаа бэлдэж өгсөн туршлага, топикт богино хугацаанд бэлдээд өндөр оноо авах арга, их сургуульдаа суралцангаа ажиллах гэх мэт өөрийнхөө туулсан туршлагаас харамгүй хуваалцах тул та бүхэн миний бичвэрүүдийг алгасалгүй уншиж хэрэгтэй мэдээллээ олж авахаас гадна надтай холбогдож миний [Менти] болно гэдэгт итгэлтэй байна. ૮꒰ ˶• ༝ •˶꒱ა ♡

BUKHCHULUUN NOMINERDENE 멘토
목포대학교
멘티 0명 ∙ 답변 0개 ∙ 스토리 2
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요
댓글 0개