back-button
스토리
로그인/회원가입 menu
[국민대학교] Солонгост сурч байгаа бол заавал мэдэх ёстой платформ - Everytime
수정 멘토 2023-05-31
이 게시글 신고하기

Солонгост их сургуульд сурч байгаа бол энэ аппликэйшний талаар заавал мэдэж байх ёстой гэдэгтэй солонгос их сургуульд сурч байгаа оюутан бүгд 100% санал нийлэх байх. Энэ аппликэйшний ашиг тусыг тултал нь мэдрэхийн тулд солонгост сурч байгаа сургуулийнхаа имэйл хаягаар баталгаажуулалт хийж байж өөрийн гэсэн хаягийг нээн, нэвтрэх эрхтэй болдог гэдэгт байгаа юм. Их сургуулийн сурагч биш бол ашиглаж болох хүрээ нь их хязгаарлагдмал байдаг.

 


Ингээд хаягаа нээгээд нэвтэрчихвэл маш олон давуу тал бий. Хамгийн өргөн ашиглагддаг давуу тал нь оюутнууд багшийнхаа болон тухайн хичээлийн талаар өөрийн сэтгэгдлээ үлдээдэг бөгөөд энэ нь хичээл сонголтоо хийхэд том тусламж болдог билээ. Мөн чамаас гадна хэдэн хүн чиний сонгохыг хүссэн хичээлийг сонгохоор төлөвлөж байгааг мэдсэнээр хэр их өрсөлдөөнтэй байхыг ч мэдэж болно. Гэхдээ миний үлдээсэн сэтгэгдлийг багш маань уншчихвал яах вэ? Үүнд санаа зовох хэрэг огт байхгүй. Аппликэйшнд нэвтрэхдээ хувийн мэдээллээ оруулах ёстой ч таны хувийн мэдээлэл болон хэн болох тань бусад хэрэглэгчдэд харагдахгүй учир шударга үнэлгээнд илүү дөхөм болдог.





Мөн найзуудтайгаа цагийн хувиараа хуваалцаж нэгнийхээ хэзээ ямар хичээлтэйг нээлттэй харж болдог учир хоорондоо цаг тохирохох гэж уддаг асуудлыг ч шийдэж өгсөн гэх мэт оюутан сурагчдад хэрэг болох олон олон шийдэлтэй байдаг шүү. Үүгээр дуусахгүй өөрийн сургуулийн болон нийт оюутнуудын платформоос өөрийн хүссэн дугуйлан, цуглаан гэх мэдээллийг нэг дор харж болохоор зогсохгүй рекламны хуудас тусдаа байдаг учир сургуулийнхаа мэдээллийг хайж байгаад сурталчилгаанд сатаарна гэх ч асуудал байхгүй. Мөн энэхүү аппликэйшн маань өөр дээрээ хийх зүйлсийн жагсаалт, төлөвлөгөө зэрэг хувь хүний цаг хуваарилалтын асуудлыг ч нэг дор шийдэж өгсөн байдаг учир Солонгос улсад энэ аппликэйшнийг мэдэхгүй оюутан гэж байхгүй болсон хэмжээний өргөн цар хүрээтэй платформ билээ. Та ч бас хоцорч болохгүй шүү дээ. Хэрвээ Солонгос их сургуульд явахаар шийдсэн эсвэл тэнцсэн бол заавал татаж аваарай гэж зөвлөе.

수정 멘토
국민대학교
멘티 1명 ∙ 답변 0개 ∙ 스토리 4
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요
댓글 0개