back-button
스토리
로그인/회원가입 menu
[서울과학기술대학교] 근로장학생
BATTSENGEL TUMENGEREL 멘토
이 게시글 신고하기


 

 

Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд сургуульдаа хэрхэн тэтгэлэгт оюутнаар ажиллаж байгаа тухайгаа хуваалцъя. Их сургууль бүр солонгос болон гадаад оюутнууд сургуульдаа болон тэнхимдээ номын сан дотуур байр гээд олон салбарт тэтгэлэгт оюутнаар хамрагдах боломжтой байдаг. Бүртгүүлэх хугацаа нь хичээлийн улирал эхлэхээс өмнө явагддаг ба ихэвчлэн 6 сарын турш хийх боломжтой. Газраасаа хамаараад дахин бүртгүүлэх сунгах боломжтой. Цалингийн доод хэмжээ буюу цагийн 9620вон тооцогддог. Дараа сардаа тэтгэлэг нэрээр өөрийн дансанд орж ирдэг ба сард хийх тогтсон хугацаатай бөгөөд дээд тал нь 38, 45 гээд янз бүр байдаг. Миний хувьд мэргэжлийн тэнхимдээ гадаад оюутанд зориулсан тусгай программын дагуу бусад 근로학생 аас хариуцсан ажил нь бага зэрэг өөр байдаг. Энэ программын дагуу эхний 2 жил олон үйл ажиллагаа тэтгэлэгт хамрагдаж тусламж авч байсан бол одоо 3 дахь жилдээ өөрөө ажиллах боломжтой болсон. 

BATTSENGEL TUMENGEREL 멘토
서울과학기술대학교
멘티 66명 ∙ 스토리 3
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요