back-button
스토리
로그인/회원가입 menu
[경희대학교(서울캠퍼스)] [] Эхний семестер эхлэхээс өмнө шинэ оюутнууд заавал мэдэх хэрэгтэй зүйл!!!
Margad Munkhu 멘토 2024-02-13
이 게시글 신고하기

Анхны семестер эхлээд мэргэжлийнхээ эхний ангид ороод суусан чинь солонгос оюутнууд нь бүгд л бие биенээ таньж мэндлээд байдаг гэтэл чи дунд нь яг юу хийхээ мэдэхгүй ганцаараа байж байна гээд төсөөл дөө. Эвгүй байгаа биз. Бас дээрээс нь яаж бүгд бие биенийгээ мэдээд байнаа гэсэн асуулттай тулгарах нь гарцаагүй. Хариулт нь 세터 юм.

 

세터 гэдэг нь 세내기 배움터-н товчилсон үг бөгөөд монголоор орчуулбал шинэ оюутны эрдмийн өргөө гэж орчуулагдана. Тэгвэл энэ нь яг юу вэ гэхлээр тэнхим болгоны оюутны зөвлөлын дээд ангийн ах эгч нар нь шинэ оюутнууддаа зориулж 2-р сар буюу эхний семестер эхлэхээс өмнө 2 өдөр 1 шөнийн үйл ажиллагаа зохиодог. Ихэнхдээ холхон байдаг хурал, өдөрлөг гэх мэтийг зохион байгуулдаг томхон буудалд хийдэг. Энэ 세터 дээр л оюутнууд чинь танилцаж авдаг юм шүү дээ. Юу болдог вэ гэдгийг товчхон хэлбэл шинэ оюутнуудад  зориулсан их сургуулийн мэдээлэл болон сургалтын үйл явц, хэдэн кредит үзэх ёстой, ямар ямар хичээл үзэх ёстой гэх мэтчилэн мэдээллийг зааж өгдөг. Мөн тэнхимийнхээ оюутнуудыг хооронд нь танилцуулж дотносуулах зорилгоор тоглоом их тоглуулж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг юмаа. Мэдээж солонгосын соёлоос хэзээ ч мартаж болохгүй зүйл бол архины соёл шүү дээ. Энэ үед ч бас оройдоо ууж архины тоглоом тоглодог болохоор эртнээс хэдэн тоглоом

мэдээд авахад илүүдэхгүй шүү~~ ^_^

 


 

Тэгвэл яаж явах вэ? 

Юуны түрүүнд email-ээ сайн шалгах хэрэгтэй. Мэдээж сургуульдаа өгсөн имейл хаягаа шалгах хэрэгтэй. Хэрвээ имейл ирээгүй бол тэнхимийнхээ instagram хаягнаас шалгаж болно. Сүүлийн үед бараг бүгд л идэвхитэй хэрэглэдэг болчихсон болохоор бүх мэдээллээ instagtam дээрээ тавьдаг. Ер нь аль болох эрт л тэнхим болон сургуулийнхаа instagram хаягийг дагаж эхэлсэн нь дээр. Тэгэхгүй бол олон мэдээллээс хоцрох магадлалтай. Манай тэнхимийн хувьд 1-р курсын оюутнуудын kakao talk дээр group chat нээсэн учир ороорой гэх мэтчилэн хэрэгтэй мэдээллүүдийг цаг алдалгүй оруулдаг. Kakao Talk дээрх group chat-г нь 단톡방 гэдэг бөгөөд шуурхай чухал мэдээллүүдийг энэ дээрээ зарладаг. 

세터-д явахад мэдээж мөнгө өгөх шаардлагатай бөгөөд тэнхим сургууль болгон өөр байдаг. Миний хувьд ойролцоогоор 140,000 воноор явж байсан. 

Тухайн үедээ би явах уу байх уу гэж эргэлзэж эргэлзэж явахаар шийдсэн. Эргээд бодохоор явсандаа баярладаг. Яагаад гэвэл тэндээс олж авах зүйлс нь маш их байдгаас гадна солонгос оюутнуултайгаа дотносох гоё боломж болно. Тиймээс та бүхэнд хэрвээ боломж нь байвал заавал яваарай гэж зөвлөмөөр байна. 


선배님-ууд иймэрхүү юм үзүүлсэн.

 

 

Margad Munkhu 멘토
경희대학교(서울캠퍼스)
멘티 0명 ∙ 답변 0개 ∙ 스토리 2
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요
댓글 0개