back-button
스토리
로그인/회원가입 menu
[국민대학교] Сургуультайгаа танилцъя: Kookmin University
수정 멘토 2023-04-11
이 게시글 신고하기

Сайн байцгаана уу! Өнөөдөр би та бүхэнд өөрийн суралцаж байгаа сургууль болох Солонгосын Күүкмин их сургуулийг танилцуулъя гэж бодлоо. Гадаадад суралцахаар төлөвлөж байгаа оюутнуудын хамгийн том асуудал нь сургуулиа хэрхэн сонгох вэ байдаг шүү дээ. Тухайн оронд нь байгаа юм шиг их сургуулиудын мэдээллийг авахад ч хэцүү, олны дунд хэр нэр хүндтэй ямархуу сургууль вэ гэдгийг нь таамаглах ч гадаадаас судалж байхад тийм амар байдаггүй. Би ч мөн та нартай л адил шалтгаанаар яахаа мэдэхгүй будилж байснаа санаж байна. Тиймээс өөрийнхөө чадах чинээгээр туслая гэсэндээ өөрийн хамгийн сайн мэдэх, өөрөө ороод сурч байгаа сургуулиа та нарт танилцуулахаар шийдлээ.


Намтар түүхийг нь товч тайлбарлавал Күүкмин их сургууль нь 1946 онд байгуулагдаж өдийг хүртэл өсөн дэвжсээр байгаа билээ. Сонирхолтой баримт дуулгахад Күүкмин их сургууль 9-р сарын 1-ний өдөр үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Нийт 14 салбар сургуульд 24 мянгаад оюутан суралцаж, 300-аас Багш ажилчид ажилладаг байна. Бизнесийн сургууль, Хуулийн сургууль, Нийгмийн сургууль, Урлагийн сургууль гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг доор үлдээсэн линк рүү ороод авч болно. Мэдээж илүү дэлгэрэнгүй тайлбарлуулмаар байвал надаас асуусан ч болно шүү.

Солонгосоор: https://www.kookmin.ac.kr/user/index.do

Англиар: https://english.kookmin.ac.kr/



Күүкмин их сургууль нь Сөүлийн хойд хэсэгт оршдог Бүгхансан уулын бэлд байрладаг бөгөөд сургуулиасаа шууд үзэсгэлэнт байгалийг харж болдогооороо алдартай байдаг. Мөн сургуулийн кампуст өхөөрдөм муурнуудтай их тааралддагаараа оюутнуудын дунд алдартай байдаг билээ. Дотуур байрны хувьд кампус дотроо болон кампусаас гадуур 2 байртай. Кампус дотор байдаг дотуур байрны хувьд шөнийн 1 цагаас үүрийн 5 цаг хүртэл хаалгаа барьдаг бол кампусынхаа гадна байдаг дотуур байр нь хүссэн үедээ орж гарах боломжтой гэдэг давуу талтай. Эсрэгээрээ кампус дотор байдаг дотуур байр нь цайны газартай гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр шийдвэр чиний гарт байгаа гэсэн үг. Салбар сургуулиудтай холбоотой болон Күүкмин сургуулийн талаар илүү их мэдээллийг та бүхэндээ ирээдүйн нийтлэлүүдээрээ хүргэхийг амлаад өнөөдөр энэ хүргээд дуусгая гэж бодож байна. Асуух асуулт байвал нээлттэй асуугаарай. ^^

수정 멘토
국민대학교
멘티 1명 ∙ 답변 0개 ∙ 스토리 4
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요
댓글 0개